Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2018-11-21

11 сарын 18-ны өдөр “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монбейкери” ХХК дээр үйлдвэрлэлийн удирдлагыг сайжруулах сургалт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтыг үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр арвин туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явуулсан бөгөөд үйлдвэрлэлийн удирдлага, чанарын удирдлагын талаарх ойлголтыг тус компанийн бодит жишээн дээр тулгуурлан зааснаараа онцлогтой байлаа.

Амралтын өдрөө зориулан сургалтдаа идэвхтэй оролцсон "Монбейкери" компанийн хамт олонд цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.