Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2018-12-12

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь ЖДҮ-ийн түвшинг ахиулах, бизнесийн үндсэн сургалт төгсөгчдийн компанийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөх үйлчилгээ, сургалт буюу загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Бизнесийн үндсэн сургалтын төгсөгчдийн нэг болох “Асылмура” ХХК 2018-2019 оны “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдахаар болсон билээ.

12 сарын 4-ий бямба гарагт “Асылмура” ХХК дээр ЗААН хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Уг нээлтийн ажиллагаанд тус төвийн захирал Ц.Даваадорж, төвийн зохицуулагч Такигүчи Рёо, бизнесийн сургалтын ерөнхий зохицуулагч Накажима Шюү, сургагч багш Н.Батчулуун, “Асылмура” ХХК-ийн захирал, менежер, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж байгаа юм. Цаашид ирэх оны 6 сар хүртэл үйлдвэрлэлийн удирдлагын сэдвүүдээр сургалт, зааварчилгаа үргэлжлэх болно.

Тус нээлтийн үйл ажиллагаа нь Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Н.Батчулуун сургалтаар үргэлжлэн явагдсан бөгөөд сургалтаар 5S хөдөлгөөний үндсэн ухагдахуун, ойлголтыг Тоёота үйлдвэрлэлийн арга барил, туршлага дээр үндэслэн заасан нь суралцагчдын маань сэтгэлд хүрч чадсан юм.

12.08-ны өдөр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөр үйлдвэрлэлийн удирдлага, 5S, бүтээмжийн чиглэлээр арвин туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг сургалтаар үргэлжиллээ.  Уг сургалтаар зөвхөн дамжлагын удирдлагыг хэрхэн явуулах вэ гэдэг онолыг нь үзээд зогсохгүй дамжлагыг ил тод болгох анхны алхмаа өөрсдийн биеэр тооцоолж гаргаж хэлэлцсэнээрээ онцлогтой сургалт болж чадлаа.

 “Асылмура” ХХК –ийн хамт олондоо хөтөлбөртөө идэвхтэй хамрагдаж компанийн менежментээ сайжруулах ажилд нь өндөр амжилт хүсье.