Үйл явдал
“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”  СЭДЭВТ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2019-04-09

2019 оны 3 сарын 31-ний өдөр “Элфреско” ХХК дээр “Дэлгүүрийн удирдлага” сэдэвт ажлын байран дээрх сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтыг “Наран март” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Макс хүнс” ХХК-ийн худалдаа хариуцсан дэд захирлаар ажиллаж, Монгол компаниудад зөвлөгөө өгч байсан туршлагатай Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Centrel Express CVS” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Гансүх удирдан явуулсан юм.    

 

Сургалтаар худалдааны салбар эрчимтэйгээр хөгжиж өрсөлдөөнт зах зээл дунд хэрхэн амжилттай үйл ажиллагаа явуулах, хэрэглэгчдийг хэрхэн татах, дэлгүүрийн зохион байгуулалтаа сайжруулах, барааны удирдлага явуулах зэрэг худалдаа үйлчилгээ явуулахад шаардлагатай үндсэн мэдлэгийг олгохын зэрэгцээ өөрийн туршлага дээрээ үндэслэн мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.

Суралцагчдаас авсан сургалтын дараах санал асуулгаар сургалтад 100% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авлаа.

Та бүхэн зах зээлтэйгээ хөл нийлүүлэн алхаж өөрийн мэдлэг, мэдээллээ тэлэхийг хүсвэл сургалтуудад маань хамрагдаарай.

Ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/