БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-04-30

САНХҮҮЖИЛТ ТАТАЖ БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ХЭН БҮХНИЙ АНХААРАЛД!
"САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ" БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА.

1) Зорилго: 
Бизнесээ өргөжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь санхүүжилт бөгөөд ялангуяа санхүүгийн зах зээл тогтворгүй Монгол улсад арилжааны банкнаас хэрхэн зээл авах вэ гэдэг асуудал тулгардаг. Монголын арилжааны банкуудын хувьд өнөөг хүртэл барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зээлийн үнэлгээний нөхцөл болж байсан бол сүүлийн жилүүдэд ЖАЙКА, Азийн хөгжлийн банкны зааврын дагуу зээлийн хүсэлтэд бичигдсэн бизнес төлөвлөгөөнд үндэслэн зээлийг шийдвэрлэх хандлагатай болж байна. 
Уг сургалтын зорилго нь Монголын санхүүжилтийн бүтэц болон хэрхэн үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах талаар лекц, дасгал ажлаар дамжуулан сургахад оршино.

2) Хүлээгдэх үр дүн: 
Тус хичээлийг судалсан хүн дараах чадвартай болно.
• Үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах
• Эдийн засаг, санхүүгийн шинжилгээ хийх
• Зээлийн хүсэлт гаргах

3) Хичээллэх өдөр, цаг: 
2019.05.20-24 (Даваа-Баасан) 15:00-19:30

4) Хамрагдах хүн: 
Жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, санхүүгийн мэргэжилтнүүд

5) Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6) Сургалтын төлбөр: 240,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Адэгава Хиронобү 
- “Адэгава Хиронобү” зөвлөх компанийн захирал 
- “Азийн хамтарсан инженерингийн зөвлөх” ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн
- Япон улсын компанийн засаглалын холбооны гишүүн (JFRC)

Туршлага: Японы аж үйлдвэрийн банк (одоогийн Мизүхо банк)-нд компанийн санхүүжилт (corporate finance), төслийн санхүүжилт (project finance), хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Өнөөг хүртэл дэлхийн 50 орчим оронд санхүүгийн зөвлөгөө болон зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.

Монгол дахь ажлын туршлага: 
- JICA-ийн 2 шатлалтай зээл (JICA-TSL)
- PPP чадварыг сайжруулах төсөл (JICA)
- Хөрөнгө оруулалтын орчны судалгаа (JICA)
- Уул уурхайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл (JICA)

8) Сургалтын ерөнхий агуулга:
- Санхүүжилт олох аргууд
- Бизнес төлөвлөгөө боловсруулах
- Эдийн засгийн шинжилгээ/ Санхүүгийн шинжилгээ 
- Төслийн эрсдэлийн шинжилгээ 
- Санхүүжилт ба бизнес төлөвлөгөөний дүгнэлт
a. Монголын банкны зээлийн асуудал
b. Зээлийн батлан даалтын сан (LGF)-г ашиглах нь
c. JICA-ийн 2 шатлалтай зээлийг ашиглах нь

9) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл: 
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:

Монгол-Японы төв дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

Мөн 2019.05.17 /Баасан/-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу. Төлбөр: 5,000₮

НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ:

Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү.

11) Холбоо барих: 
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, 
narangoo@japan-center.mn; nyamsuren@japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business