Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-28

Монгол-Японы төв “Баялаг энержи ресурс” ХХК дээр “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь” болон “Кайзэн” сэдэвт ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтуудаар ажлын байрны эмх цэгцийг хэвшүүлснээр ажлын үр бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх талаар мэдлэг олгохын зэрэгцээ дадлага ажлаар дамжуулан 5S-г ажлын байран дээрээ хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан. Мөн хэрхэн ажлын байран дээрээ байнгын сайжруулалт хийх, ажилчдаасаа шинэ санаа цуглуулах, PDCA циклийг ажилдаа хэрхэн ашиглах зэрэг өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай бүх л мэдээллийг нэг дор олж авч чадсан сургалт боллоо.       

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Ш.Алтанхуяг удирдан явууллаа.

Сургалт, хөгжүүлэлтдээ анхаарч амралтын өдрүүдээрээ сургалтад хамрагдан, мэдлэгээ тэлж бидэнтэй хамтран ажилласан Баялаг энержи ресурс компанийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Багшийн хэлсэнчлэн хэрэгжүүлж эхэлнэ гэдэг амархан харин хэвшүүлэх л хэцүү. Та бүхэн тууштай хэрэгжүүлж 5S-г хэвшүүлээрэй.

 “5S хөдөлгөөн” болон бусад сэдвийн ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/