Үйл явдал
“ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2019-06-10

Энэ оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Асылмура” ХХК-д үйлдвэрлэлийн удирдлагын чиглэлийн сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол-Японы төвийн мэргэжилтэн багш Масүда Казүми уг сургалтыг удирдан явуулсан бөгөөд, дэлхий дахинаа танигдсан Панасоник корпорацийн үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлага дээрээ үндэслэн үйлдвэрийн процессыг хэрхэн хянах, нүдэнд ил тод байдал, чанарын удирдлага болон цаашид тус үйлдвэрийг хэрхэн сайжруулах талаар сургалт, заавар, зөвлөгөө өглөө.

Тус сургалтаар энэ оны Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн цуврал сургалт өндөрлөж, цаашдаа байгууллагын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмжээ дээшлүүлэх даалгавар тус компанийн хамт олонд үлдэж байгаа юм.

“Асылмура” ХХК-ийн нийт хамт олонд сургалтаар сурч мэдсэн зүйлээ бодитоор ажил, амьдралдаа хэрэгжүүлж, хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхийг хүсэн ерөөе.