МЭДЭЭЛЭЛ
FOODEX JAPAN 2020 ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАР
2019-06-26

Азийн хамгийн том олон улсын хоол хүнс, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн “Foodex Japan 2020” үзэсгэлэн ирэх оны 3 сард Япон улсын Чиба хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Монгол улсаас хэрхэн хамрагдах, анхаарах зүйлс, бэлтгэл ажлын талаар танилцуулга хийх гэж байгаа тул үзэсгэлэнд хамрагдахыг зорьж буй хүнс, шингэн хүнс үйлдвэрлэгч, импортлогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Семинарын агуулга:
1. FOODEX JAPAN 2020 үзэсгэлэн яармагийн тухай
2. FOODEX JAPAN 2020-т оролцоход шаардлагатай зүйлс
3. JETRO ZONE –ийн тухай
4. FOODEX JAPAN 2019-т оролцсон компанийн туршлагаас

Монгол-Японы төвийн 204 тоот танхим
Холбоо барих: 11-310879 /3/