МЭДЭЭЛЭЛ
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТАД СЭДЭВ СОНГОН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2020-01-20

Манай төвөөс зохион байгуулагдаж буй бизнесийн үндсэн сургалтад жил бүр олон тооны хүмүүс хамрагдахаар хүсэлтээ ирүүлдэг боловч бүх хүнийг хамруулах боломжгүй байдаг билээ. Тиймээс та бүхний эрэлт хэрэгцээг харгалзан үндсэн сургалтын “Санхүүгийн удирдлага” сэдвийг сонгон суралцаж, бизнесийн үндсэн сургалтад хамрагдаж буй удирдах түвшиний менежрүүдтэй хамтдаа хичээллэн туршлага хуримтлуулах боломжтой болсон тул бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй хамрагдана уу.  

  Сэдэв сонголтоор зөвхөн 4-5 хүн бүртгэхийг анхаарна уу.

Хичээлийн сэдэв  :    Санхүүгийн удирдлага

Хугацаа  :     2020.02.03-07 (Даваа - Баасан)    15:00-19:30 цагт

Хамрагдах хүн :   Бизнес эрхлэгч, байгууллагын удирдах албан тушаалтан, менежер

Сургалтын төлбөр :  240,000 төгрөг

Хичээл заах багш :  Ц.Баянмөнх

  • Говь Хангай Мебель ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • Васедагийн их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр

1.Хичээлийн агуулга           

  • Санхүүгийн богино хугацааны шийдвэр гаргалт
  • Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
  • Санхүүгийн тайлан, түүний бүтэц уялдаа холбоо
  • Зардал, үйлдвэрлэл, ашгийн хамаарлын шинжилгээ

 2. Гэрчилгээ:

     Сургалтандаа 70%-иас дээр ирцтэй хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

 3. Бүртгэл

     Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

4. Холбоо барих:

     Утас: 75110879 (Ext.3)

     Цахим шуудан: anudaribayar@japan-center.mn

     Цахим хуудас: www.japan-center.mn

     Фэйсбүүк хуудас:  www.facebook.com/MoJCenter/