МЭДЭЭЛЭЛ
FOLLOW UP СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
2020-02-06

“МАРКЕТИНГ”-ийн FOLLOW UP СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн сургалтыг зохион байгуулж ирсэн билээ.
Уг сургалтын төгсөгч нартаа зориулж Монголын КАИЗЭН холбоо болон АРАВТ бизнесийн нэгдэлтэй хамтран үндсэн сургалтын сэдэв тус бүрээр follow up сургалт зохион явуулж байна. Энэ удаа "Маркетинг" сэдвээр сургалт зохион байгуулагдах тул нийт төгсөгч та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

Багш : Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, “Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.

Хугацаа: 2020.03.07 (Бямба) 15:00 – 18:00 цаг
14:00 цагаас Project X кино гарна

Хамрагдах хүмүүс : Бизнесийн үндсэн сургалтын үе үеийн төгсөгчид, байгууллагын удирдах албан тушаалтан, менежерүүд

Сургалтын төлбөр : 35,000 төг

Бүртгэл:

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Хариуцсан ажилтан: Б.Анударь, О.Баярмаа

Утас: 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: anudari@japan-center.mn, bayarmaa@japan-center.mn
Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/Mojc.business/