МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД
2020-03-30

2019 оны 12-р сард явагдсан “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариуг албан ёсоор 2020 оны 3-р сарын 2-ноос тараахаар төлөвлөж байсан боловч Засгийн газраас коронавирусын халдвартай холбоотой хөл хориог сунгаж, олон хүмүүсийг нэг доор цуглуулах боломжгүй байгаагаас үүдэн 2020 оны 4-р сарын 30 хүртэл хойшлууллаа. Хорио цээрийн дэглэмийн цаг үеийн байдлаас хамааран цааш сунгах эсэхийг шийднэ.

Жич:
1. Зөвхөн Японы их, дээд сургуульд бүртгүүлэх, Япон улсад ажиллах материал бүрдүүлэхэд “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт”-ын хариу шаардлагатай байгаа шалгалт өгөгч 9901-4142 дугаарт холбогдоно уу.

Та бүхнийг улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг ойлгон бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Лавлах утас: 9425-9605, 9191-6767, 9901-4142