Үйл явдал
БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2020-05-21

“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бид хөдөө орон нутгийн компани, байгууллагад зориулсан цахим сургалтаа “Загасан нүд-Загастай” ХХК-ийн дунд түвшний удирдах албан тушаалтнуудад “Хүнийг хэрхэн удирдах вэ” гэсэн сэдвээр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг тус төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явууллаа.

“Загасан нүд-Загастай” ХХК нь Завхан аймгийн Улиастай хотод хүлэмжийн аж ахуй, газар тариалан, зочид буудлын чиглэлээр, “ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН-ЭЕРЭГ ҮЙЛЧИЛГЭЭГ БИД ТҮГЭЭНЭ” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Компани хаана, ямар  үйл ажиллагаа явуулахаас үл хамааран ХҮН-ээ тасралтгүй хөгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд компанийн цаашдын тогтвортой хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Орон нутгийн компаниуд маань ч хүнээ хөгжүүлэх, хамт олноороо орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж эхэлж байгаад бид баяртай байна.