МЭДЭЭЛЭЛ
2020 ОНЫ "БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ"-ЫН БҮРТГЭЛ 8-Р САРЫН 28 ХҮРТЭЛ СУНГАГДЛАА. ТА БҮХЭН АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
2020-08-21

1) Сургалтын танилцуулга:

Монгол-Японы төв нь 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулсан онол, практик хосолсон бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, конплаенс, стратегийн менежмент, маркетинг, хүний нөөцийн удирдлага, санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

Энэ жил Covid 19-ийн онцгой нөхцөл байдлын улмаас гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх өндөр магадлалтай байна. Энэ тохиолдолд Япон мэргэжилтэн багш нар цахимаар сургалтад оролцохоор төлөвлөгдөж байна. Цахим сургалтын явцад тухайн мэргэжлийн үндэсний сургагч багш /Монгол багш/ танхимд сургалтыг удирдан явуулах болно.

 

2) Давуу тал:

              • 18 жилийн туршлага

              • Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар

              • Онол, дадлага хосолсон практик сургалт

              • МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж

                    Монгол-Японы төвийн Бизнесийн үндсэн сургалт төгсөгч нь МУИС-ийн Бизнесийн сургуультай байгуулсан“Магистрын хөтөлбөрт кредит тооцуулах тухай гэрээ”-ний дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.

             • Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

               Оролцогчид багаар хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцох бүрэн боломжтойгоос гадна МЯТөвийн үндсэн сургалт  төгсөгчдийн 800 гаруй гишүүнтэй холбоонд нэгдэх боломжтой.

             • Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно. ЖАЙКА-ийн 2 улсын бизнесийн хамтын ажиллагааны мэргэжилтэн дэмжин ажиллана.         

3) Хугацаа: 

                      2020.09-р сар2020.12-р сар

                     2021.01-р сар2021.04-р сар

4) Хамрагдах хүмүүс болон зорилго:

• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.

Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.

• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.

Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг эзэмшүүлэх.

5) Сургалтын төлбөр:

Удирдлагын анги /СЕО/: 850,000₮

Менежерийн анги: 700,000₮

Сэдэв тус бүрээс сонгон суралцах боломжтой. 1 сэдэв сургалт 240,000₮

6) Сургалтын хуваарь:

1. Удирдлагын /CEO/ анги Даваа-Бямба 09:30-13:00

2. Менежерийн анги Даваа-Баасан 15:00-19:30

Намрын элсэлт- СЕО анги

1. Япон маягийн менежмент /Багш: Ямамото Нобүтанэ/

    2020.09.07-08

2. Конплаенс /Багш: Адэгава Хиронобү/

    2020.09.10-11

3. Стратегийн менежмент /Багш: Кавагүчи Шиничиро/

    2020.09.14-19

4. Хүний нөөцийн удирдлага /Багш: Ямазаки Кёоко/

    2020.10.19-23,26

5. Санхүүгийн удирдлага /Багш: Такэгүчи Ёшихиро/

    2020.11.02-07

6. Маркетинг /Багш: Үэхигаши Кожи/

   2020.11.30-12.05

Намрын элсэлт- Менежерийн анги

1. Стратегийн менежмент /Багш: Кавагүчи Шиничиро/

    2020.09.21-25

2. Хүний нөөцийн удирдлага /Багш: Ямазаки Кёоко/

    2020.10.19-23

3. Санхүүгийн удирдлага /Багш: Ц.Баянмөнх/

    2020.11.02-06

4. Маркетинг /Үэхигаши Кожи/

   2020.12.07-11

7) Бүртгэл:

1. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

* Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, эсвэл ЭНД дарж татаж авна уу)

* 1% цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

* Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)

* Ажлын газрын тодорхойлолт (Сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

* Иргэний үнэмлэхний хуулбар

※Бүртгэлийн материалыг өөрийн биеэр авч ирж ярилцлага өгнө.

- Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт хийнэ.

- Зөвхөн тэнцсэн хүмүүст хариуг мэдэгдэнэ.

- Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.

2. Бүртгэлийн хугацаа:

   2020.07.16 (Пүрэв)08.28 (Баасан) 17:30 цаг хүртэл материалыг хүлээж авна.

   /13:00-14:00 Цайны цаг/

3. Хариу мэдэгдэх хугацаа:

    Намрын элсэлт: 2020 оны 9-р сарын эхээр зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

 

5. Бүртгүүлэх газар:

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Хариуцсан ажилтан: Н.Цолмонбаяр, П.Болорцэцэг

Утас: 75110879 (Ext.3)

Цахим шуудан: bolortsetseg@japan-center.mn

                            tsolmonbayar@japan-center.mn

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/