МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 26 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН
2020-10-06

Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 26 дахь удаагийн тэмцээн

*Уралдаанд оролцогчийн насыг 10 дугаар сарын 1-ний өдрөөр тооцож байсныг 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцох болсныг анхаарна уу.

Япон Улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төв, Япон сангаас хамтран Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 45 жилийн ойн хүрээнд “Сургууль хоорондын 26 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-ийг А.“Их дээд сургуулийн оюутан” болон Б.“10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгуулна.
Энэ уралдаан нь сургуулиудын хооронд явагдах ба нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх боломжтой. 1 дүгээр шатанд сургууль тус бүрээс нэр дэвшүүлсэн оролцогчдоос зөвхөн 1 сурагч, оюутныг шалгаруулна. 2 дугаар шатанд ангилал тус бүрт 10 сургуулийн төлөөлөл болох 10 оролцогчийг шалгаруулах ба эдгээр оролцогчид 3 дугаар шатанд оролцох эрхтэй болох юм.
“Их дээд сургуулийн оюутан” болон “10-12 дугаар ангийн сурагч” ангилал тус бүрд 1-3 дугаар байр болон тусгай байрын шагнал гардуулна.
Япон хэл сурч буй оюутан, сурагч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

1. Оролцогчдод тавих болзол

① А: 18-аас дээш насны Монгол улсын иргэн бөгөөд, их дээд сургуулийн оюутан байх
② Б: 15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд, 10,11,12-р ангийн сурагч байх
※A, Б:2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар
Жич 1: Коосэний суралцагчийн хувьд 15-18 настай бол ахлах сургууль буюу Б ангилал, 18-аас дээш настай бол их дээд сургууль буюу А ангилалд бүртгүүлнэ.
Жич 2: Япон хэлний сургалтын төвөөс оролцох тохиолдолд тус сургалтын төвд суралцсан хугацаа 6 сараас дээш байх ба үүнийг нотолсон баримт (захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт) хавсаргана. Түүнчлэн 15-18 настай бол ахлах сургууль буюу Б ангилал, 18-аас дээш настай бол их дээд сургууль буюу А ангилалд бүртгүүлэх ба А ангилалд оролцогч нь зөвхөн оюутан байна. Оюутнаас бусад хүн оролцох боломжгүй.
Материалд япон хэлний сургалтын төвийн нэр, багшийн нэрийг бичих ба өөрийн үндсэн харьяалагдах сургууль, багшийн нэрийг бичихгүй.

2. Сэдэв:
А. Их дээд сургуулийн оюутан 「命」
 Б. 10-12 дугаар ангийн сурагч 「“どうして”と思うこと」

3. Илтгэх хугацаа:
А. Их дээд сургуулийн оюутан 4-6 минут
 Б. 10-12 дугаар ангийн сурагч 3-5 минут

4. Шалгаруулалт:

1 дүгээр шат /зохион бичлэг, япон хэлээр/
※Үсгийн тоо дутуу, эсвэл илүү бол шалгаруулалтад оруулахгүй.
А ангиллын оролцогчид дээрх 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр тусгай цаасан(原稿用紙)дээр 3.5-аас дээш, 4-өөс доош хуудас буюу 1400-аас 1600 үсэгт багтааж бичнэ (тусгай цаасан дээр хэрхэн бичих талаар доорх зааврыг үзнэ үү)
Б ангиллын оролцогчид 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг япон хэлээр зохион бичлэгийн тусгай цаасан (原稿用紙) дээр 2-2.5 хуудас буюу 800-аас 1000 үсэгт багтааж бичнэ.
※Зөвхөн 1-р шатанд тэнцсэн хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.
【Зохион бичлэгийн тусгай цаас(原稿用紙)хэрэглэх заавар】
※Заавал өөрийн гараар бичих ба компьютерээр шивснийг тооцохгүй.
・Зохион бичлэгийн тусгай цаас (原稿用紙) буюу А4-ийн 20х20 шоо нүд бүхий цаас хэрэглэнэ.
・Босоогоор баруун талаас зүүн тал руу нэг нүдэнд нэг үсэг бичнэ.
・Нэг хуудас дээр 400 үсэг бичих боломжтой бөгөөд 400 үсэг тутамд шинэ цаас хэрэглэнэ.
・Догол мөрийг авахдаа шинэ мөрнөөс нэг нүд орхиж, 2 дахь нүднээс бичнэ.
・Цэг, таслал, жижиг үсэг зэргийг нэг үсгээр тооцож нэг нүдэнд багтаан бичнэ.
・Эхний цаасны баруун захад (нүд хэрэглэхгүй) сэдвийн нэр, овог нэр (катакана), харьяалал япон хэлээр, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ.
※Зохион бичлэгийн тусгай цаасыг дараах файлаас хэвлэж авч болно. http://resource1.sodonvision.com/…/651…/949f56919a15115f.pdf

2 дугаар шат /ярилцлагын шалгалт/
Хэзээ: 10 дугаар сарын 31-ний Бямба гаригт 13:00 цагаас
Хаана: Монгол-Японы төвийн нэг давхарт цугларах (төлөвлөж буй)
Дүн: Зөвхөн 3-р шатанд орох болзол хангасан хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ.

3 дугаар шат: “Сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн 26 дахь удаагийн уралдаан”
Хэзээ: 11 дүгээр сарын 15-ны Ням гаригт 13:00-17:00
Хаана: Монгол-Японы төв 1 давхрын Их танхим
※11 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт үдээс хойш урьдчилсан бэлтгэл хийх тул заавал оролцох ёстойг анхаарна уу. Орон нутгаас оролцох оролцогчийн хувьд зөвлөлдөж шийднэ.

5. Бүртгэл
① Бүртгэх хугацаа:
10-р сарын 19-ний Даваа гаригаас 10-р сарын 22-ны Пүрэв гариг хүртэл 15:00-18:00 цагт
10-р сарын 23-ны Баасан гаригт 09:30-12:00 цаг хүртэл
② Бүртгэх газар: Монгол-Японы төвийн үүдний танхимд
/Зохион бичлэгийг өөрийн биеэр авчрах буюу шуудангаар илгээж болно./
※Зохион бичлэг 10-р сарын 23-ны өдрийн 12:00 цаг гэхэд Монгол-Японы
төвд ирсэн байх ёстой. Тухайн өдрийн үдээс хойш эхний шатны шалгаруулалт эхлэх тул хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
③ Сургуулийг төлөөлөн оролцох 3 сурагч, оюутны материалыг хариуцсан багш (эсвэл төлөөлөгч) нэгтгэн илгээх шаардлагатай.
④ Зохион бичлэгээ А4-ийн хэмжээтэй дугтуйнд хийж, дугтуй дээр өөрийн овог нэрийг бүтнээр бичнэ. Мөн хавсралтаар илгээсэн “Тэмцээнд бүртгүүлэгчийн бүртгэл”-д заасан доорхи агуулгыг бөглөж, хамт дугтуйлж авчирна уу.
1. Овог нэр (кирилл, катакана, латин үсгээр)
2. Харьяалагдах сургуулийн нэр, факультет, тэнхим, хөтөлбөрийн нэр (монгол, япон хэлээр, латин үсгээр)
3. Анги, курс
4. Төрсөн он сар өдөр
5. Хүйс
6. Регистрийн дугаар
7. Найдвартай холбоо барьж болох утасны дугаар
8. Удирдагч багшийн овог нэр, утасны дугаар
※“Тэмцээнд бүртгүүлэгчийн бүртгэл”-ын хуудсыг дараах линкээс
https://drive.google.com/…/1sEKyBdC62gG5CemxtTe5uJsb8y32MzW…
⑤ Шуудангаар явуулах тохиолдолд доорх хаягаар явуулна уу. Хаяг: Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс, Монгол-Японы төвийн байр, Япон хэлний сургалтын тасаг
⑥ Бүртгэл үнэгүй.

6. Холбоо барих
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо 
Утас: 9425-9605 (П.Энхжаргал), 8807-3626 (О.Халиун)

Япон Улсын Элчин Сайдын Яам
Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Япон сан