БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ "САНХҮҮГИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-04-16 17:22

1) Зорилго:

Энэхүү сургалтаар санхүүгийн удирдлагын хүрээнд компанийн тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулан ажил хэрэг болгох аргуудыг олж мэднэ. Мөн бизнес төлөвлөгөөний ач холбогдол болон боловсруулах арга замуудыг бодит жишээгээр дамжуулан эзэмшиж, дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөг гаргах чадвартай болно.

SANHVV AHISAN

2) Хичээллэх өдөр, цаг:

2021.05.17-21 (Даваа-Баасан),  14:00-17:30

Сургалт Zoom-р зохион байгуулагдана.

3) Хамрагдах хүн: Аж ахуйн нэгж, компанийн удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогч, санхүүч нар

4) Хамрагдах хүний тоо: 30 хүн

  • Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5) Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

  • Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6) Хичээл заах багш: Такэгүчи Ёшихиро

2011 оны 04 сар  “Жижиг дунд аж ахуй нэгжийн зөвлөх”-өөр ажиллаж байна. 
2006 оны 04 сар  BP Castrol, BP Japan (Захирал, Санхүү эрхэлсэн захирал)
2002 оны 08 сар  Mentor Graphics (Гүйцэтгэх захирал, Санхүү эрхэлсэн захирал)
1999 оны 10 сар  PSI нэт (Ази, Номхон далайг бүсийг хариуцсан хянагч)
1994 оны 01 сар  BT Japan (Санхүү, арилжаа хариуцсан дэд ерөнхийлөгч)
1992 оны 07 сар  National Semiconductor (Нягтлан бодох бүртгэлийн хэлтэсийн дарга, санхүүгийн хэлтсийн дарга)
1984 оны 10 сар  Texas Instruments (Төсвийн хяналт, өртөг зардлын тооцоо хариуцсан супервайзор)
1980 оны 04 сар  “Nikko үнэт цаас” компанид хувьцаа, бондын арилжааны чиглэлээр ажиллаж эхэлсэн.

7) Сургалтын хөтөлбөр:

Өдөр

Хичээлийн агуулга

Цагийн хуваарь

5 сарын 17

Даваа

Санхүүгийн тайлангууд

 

 

Хичээллэх цаг: 14:00-17:30

 

 

Завсарлага:

15:30-15:45

CFM (Мөнгөн урсгалын менежмент)

5 сарын 18

Мягмар

Өртөг тооцох

Санхүүгийн шинжилгээ

5 сарын 19

Лхагва

Хугарлын цэгийн шинжилгээ:
Санхүүгийн тайлан ба санхүүгийн шинжилгээ

Санхүүгийн НББ ба Удирдлагын НББ

5 сарын 20

Пүрэв

Санхүүгийн шинжилгээ:
Хугарлын цэгийн шинжилгээний дасгал ажил

Үйл ажиллагаагаа сайжруулахад санхүүгийн шинжилгээг хэрэглэх нь:
Бизнес төлөвлөгөө ба компанийн ерөнхий зураглал

5 сарын 21

Баасан

Дасгал ажил:
Бизнес төлөвлөгөө боловсруулах

Дасгал ажил:
Бизнес төлөвлөгөө боловсруулах

8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9) Бүртгэл: Та доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

Монгол-Японы төвийн "АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ"-ын бүртгэл (google.com)

10) Холбоо барих:

Утас: 7511-0879 (Ext.3)

Цахим хуудас:    www.japan-center.mn

Цахим шуудан:      sarnai@japan-center.mn, anudari@japan-center.mn, bolortuya@japan-center.mn

Фэйсбүүк хуудас:   www.facebook.com/Mojc.business