БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-04-26 16:34

60 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЯПОН МАЯГИЙН АЖЛЫН АРГА БАРИЛААС СУРАЛЦАХЫГ ХҮССЭН ХЭН БҮХНИЙ АНХААРАЛД!!!

Та бүхнийг Монгол-Японы төвийн "5S ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ " суурь мэдлэгийн сургалтдаа урьж байна.

1. Сургалтын танилцуулга: 
Япон маягийн менежментийн үндэс, компанийн үйл ажиллагааны алдагдлыг арилгаж, сайжруулалтын үндэс суурийг тавигч 5S-ийн ойлголтыг богино хугацаанд олгох зорилготой.

5S-ийг хэрэгжүүлснээр ажлын байран дээр эмх цэгц тогтож, дутагдалтай тал ил болж, цагийн алдагдал багасаж, цаашлаад ажлын бүтээмж дээшилдэг давуу талуудтай.

2. Хугацаа: 
2020.05.21-22 (Баасан-Бямба), 10:00-13:00

3. Хамрагдах хүн: 
Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, менежер, зохион байгуулагч нар

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

5. Сургалтын төлбөр: 75,000 төгрөг

6. Хичээл заах багш: Ш.Алтанхуяг
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, 
"HQT" ХХК-ийн захирал, үндэсний 50 гаруй аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч байсан арвин туршлагатай.

7. Сургалтын ерөнхий агуулгa

5S-ийг хэрэгжүүлэх нь /Сэири-Сэитон-Сэисоо-Сэикэцү-Шицүкэ/
 /Үргүй зардлыг арилгах, Чанарын удирдлага, 5S/

Нүдэнд харагдахуйц болгох

PDCA циклийг хэрэгжүүлэх нь /Төлөвлөх-Хэрэгжүүлэх-Шалгах-Сайжруулах/

Хоорэнсоо /Мэдээлэх-Холбогдох-Зөвлөлдөх/

8. Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл:

Та бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих: 
Утас:                      75110879 (Ext.3)
Цахим хаяг:           
anudari@japan-center.mn,

                                sarnai@japan-center.mn,

                                bolortuya@japan-center.mn  


Цахим хуудас:       www.japan-center.mn

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business