БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-05-21 18:26

Та "ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА"-ыг стратегийн түвшинд суралцахыг хүсч байна уу?

Танай компанийн хүний нөөцийн бодлого байгууллагынхаа стратегитай уялддаг уу?

Энэ талаарх бүхий л мэдлэг, мэдээллийг арвин туршлагатай япон, монгол багшийн хамтарсан "ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА" бизнесийн ахисан түвшний сургалтаас олж аваарай.

1. Сургалтын зорилго:

Компанийн гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан тухайн байгууллагын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, түүнд нийцсэн хүний нөөцийн стратегийг хэрхэн боловсруулах аргачлалын талаар мэдлэгтэй болно. Хүний нөөцийн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болох хүний нөөцийн үндэс, сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээ, шагнал урамшууллын талаар тодорхой аргачлалуудыг хэрхэн уялдуулах тухай суралцана.

2. Хугацаа:

2021.6.7-12 (Даваа-Бямба),  14:00-17:30

*6-р сарын 9-нд бүх нийтийн амралтын өдөр тул хичээл орохгүй

3. Хамрагдах хүн: Компанийн удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежер, хүний нөөцийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүрт

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5. Сургалтын төлбөр: 240.000 төгрөг

Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш:

Мэгүро Масамичи

  • Японы хүний нөөцийн менежментийн холбооны багш
  • “Triple win partners” хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний компанийн захирал
  • Starbucks Coffee Japan зэрэг Японы тэргүүлэх компаниудын хүний нөөцийг хариуцан ажилласан туршлагатай
  • “Старбаксаас суралцахуй” номын зохиолч

Мэгүро багшийн ярилцлагатай доорх холбоосоор орж танилцана уу. /япон хэл/

https://www.c-rays.co.jp/professional/meguro.html

“Старбаксаас суралцахуй” номын мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу. /япон хэл/

https://www.amazon.co.jp/dp/4023313009/ref=cm_sw_r_cp_ep_dp_uPbLybTARVQ11

Д.Дашмаа

  • Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үндэсний сургагч багш
  • Шин Хикари ХХК-ийн захирал
  • 50 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад сургалт, зөвлөгөө өгсөн туршлагатай.
  • Бридж Групп ХХК-ийн Ерөнхий удирдлага, хүний нөөцийн газрын даргаар ажилласан туршлагатай

Сургалтын хөтөлбөр:

Өдөр

Цаг

Сэдэв

Лекцийн агуулга 

1 дэх өдөр

1

Танилцуулга

Одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ

Одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ

2

Гадаад орчны шинжилгээ ба менежментийн стратеги

3

Менежментийн стратеги ба Хүний нөөцийн стратеги хоорондын уялдаа холбоо

2 дахь өдөр

4

Хүний нөөцийн удирдлагын систем

Япон ба барууны хүний ​​нөөцийн философийн харьцуулалт

5

Үнэлгээний тогтолцоо систем, ажлын байрны тодорхойлолт

6

Урамшууллын систем - Мөнгөн болон мөнгөн бус урамшуулал

3 дахь өдөр

7

Хүний нөөцийн үнэлгээ

Чадварын үнэлгээ ба үр дүнгийн үнэлгээ

8

Үнэлгээний сургалтын ач холбогдол

9

Үнэлгээний үр дүнг эргэн мэдээлэх (feedback)

4 дэх өдөр

10

Сонгон шалгаруулалт,

Ур чадвар хөгжүүлэлт

Ажилд авах зар болон ярилцлага

11

Шинэ ажилтны сургалт

12

Ажилтны ур чадварыг хөгжүүлэх,  байгууллагын хөгжил

5 дахь өдөр

13

Манлайлал

Байгууллагын хөгжил

Манлайлал

14

Байгууллагын хөгжил

15

Дүгнэлт

Багийн хэлэлцүүлэг, танилцуулга

 

8. Гэрчилгээ: Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Та бүртгүүлэх бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас:                           75110879 (Ext.3)
Цахим шуудан:          anudari@japan-center.mn     

                                     sarnai@japan-center.mn

                                     bolortuya@japan-center.mn 

Цахим хуудас:           www.japan-center.mn

Фэйсбүүк хуудас:      https://www.facebook.com/Mojc.business