Үйл явдал
“KPI БА ЧАДАМЖИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-06-04 11:40

Байгууллагын стратеги, зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд KPI (Key Performance Indicator) буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж, удирдах нь чухал үүрэгтэй.

5-р сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулсан “KPI ба чадамжийн удирдлага” сургалтаар байгууллагын стратегийг алсын хараа, эрхэм зорилготой уялдуулан гадаад болон дотоод орчны шинжилгээн дээр үндэслэн боловсруулж цаашлаад зорилго зорилт, KPI-аа оновчтой боловсруулах талаар явагдлаа.

Зураг 1. Кавагүчи багшийн сургалтын явцаас

Сургалтыг ЖАЙКА-ийн мэргэжилтэн Кавагүчи Шиничиро (Ph.D) удирдан явуулсан юм. Кавагүчи багш 2002 оноос хойш манай төвийн сургалтуудыг удирдан явуулж байгаа бөгөөд Монголын нийгэм эдийн засаг, аж ахуй нэгжүүдийн талаар өргөн мэдлэгтэй юм. Тэрээр “АПУ” ХК, “Эрдэнэт” ТӨХК зэрэг Монголын томоохон аж ахуй нэгжүүдэд стратеги төлөвлөлт, хэрэгжүүлэлт, KPI нэвтрүүлэлтийн талаар сургалт зөвлөгөө өгсөн туршлагатай.

 

Энэ удаагийн сургалтад Капитрон банк, Харилцаа холбооны зохицуулах хороо, Этүгэн их сургууль, МУИС зэрэг олон салбарын байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн менежерүүд хамрагдсанаараа онцлогтой байлаа. KPI нь тухайн салбараас хамаарч ялгаатай байдаг ба багшийн зүгээс суралцагч нарын салбарт тохирсон KPI нэвтрүүлэлтийн жишээний талаар дэлгэрэнгүй материал бэлдэж зөвлөгөө өглөө.

Суралцагчдадаа эзэмшсэн мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцаж, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.