МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА!
2021-06-11 14:17

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн дараах ажлын байранд 1 мэргэжилтэн шалгаруулж авна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтанд Монгол улсын иргэн болон Япон улсын иргэн  зэрэг оролцох  боломжтой.  

 

  1. Орон тоо: Япон сангийн зохицуулагч – 1 хүн
  2. Ажил гүйцэтгэх хугацаа: 2021 он 10 сарын 1-нээс 2022 оны 3-р сарын 31-нийг хүртэл.
    Ажиллаж эхлэх өдрийг сонгон шалгаруулалтын дараагаар шийдвэрлэнэ. Ирэх оны 4-р сараас хойш жил болгон гэрээгээ сунгах боломжтой бөгөөд, ажлын явц болон гүйцэтгэлээс шалтгаалж 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс 2025 оны 3-р сарын 31-ний дуустал 3 жилээр  гэрээгээ сунган ажиллах боломжтой.
  3. Ажлын байрМонгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (Монгол-Японы төв
  4. Ажлын агуулга“Япон сан”-ийн төсвийн зарцуулалтанд хяналт тавих, зохицуулах
    1. Гэрээт ажлын хүрээнд (Ажилтнуудын илүү цагийн хөлсийг бодох, орон тооны бус япон хэлний багш болон зочин багшийн урамшуулал хөлсийг тооцох, түүнтэй холбогдох гэрээг хийж хяналт тавих
    2. Тайлан тооцоо гаргах (Төвийн худалдан авалт, ”Япон сан”-ийн төсөвтэй холбоотой залруулга, жил тутмын төсвийн төлөвлөгөөг хийх)
    3. “Япон сан”-аас зохион байгуулж буй япон соёлын үйл ажиллагааг дэмжин ажиллах
    4. Албан бичиг боловсруулалт, тайлан бэлтгэх.
    5. Япон сан”-тай нягт харилцан ажиллах.
    6. Бусад
  5. Боловсрол Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/ Бакалаврын зэргээс дээш
  6. Япон хэлний түвшин (Монгол хүн): Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинтэй байх, аль эсвэл үүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх.
    Жич: J-TEST болон NAT TEST-ийн гэрчилгээтэй байж болно.
  7. Бусад тавигдах шаардлага /Ажлын туршлага,чадвар/
    • Төсвийн байгууллагын дүрэм журмыг сайтар ойлгож, ажлын цаг баримталдаг байх, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх.
    • Харилцааны соёл, бичгийн ажил хийх чадвартай байх (албан бичиг боловсруулах, төсвийн тооцоо гаргах), идэвхи санаачлагатай байх.
    • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх. (Microsoft word, Excel, Powerpoint)
    • Орон нутгийн томилолтоор явах
    • Япон улсын иргэний хувьд тус төв нь виза сунгуулах ажлыг хариуцахгүй болно.
  8. Цалин: Мэргэжлийн ур чадвар болон гэрчилгээнд /сертификат/ үндэслэж, Монгол-Япон төвийн цалингийн хүснэгтэнд заасны дагуу тогтооно.Бусад дэмжлэг (Илүү цагийн хөлс, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт)
  9. Сонгон шалгаруулалт:            
    Сонгон шалгаруулалтын 1-р шат: Анкетийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс компьютерийн хэрэглээний шалгалт авна. Мөн ажилд орох болсон шалтгааныг 1 хуудсанд багтаан япон хэлээр бичүүлж авна.
    2-р шалгаруулалт: Ярилцлага
  10. Бүрдүүлэх материал
    • Ажлын анкет
    • Ажил байдлын тодорхойлолт (Формат ямар ч байж болно. A4-ийн 1 хуудсан дээр багтаана)
    • Ажил горилох өргөдөл (Формат ямар ч байж болно. A4-ийн 1 хуудсан дээр багтаана)
    • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар (Эх хувийг зургаар баталгаажуулсан байж болно)
    • Иргэний үнэмлэхний хуулбар\
    • Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа. /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс авсан байх/
  11. Материал хүлээн авах хугацаа 2021 оны 6-р сарын 14-ний (Даваа) өдрөөс 7-р сарын 1-ний (Пүрэв) өрдийн 1700 цаг хүртэл
  12. Материал хүлээн авах газар Монгол Японы төвийн хүлээн авах (цахим шуудангаар хүлээн авахгүй болно)
  13. Лавлах утас: 75110879  Ерөнхий удирдлагын тасаг (Дотуур дугаар-0)

 

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв