МЭДЭЭЛЭЛ
Японы тухай миний дурсамж” 3 дахь удаагийн гэрэл зургийн уралдаан
2021-07-01

Япон Улсын Элчин сайдын яам 6 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Японы тухай миний дурсамж” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Японд очиж байсан монголчууд та бүхний Японд авсан гэрэл зургуудыг цуглуулан, Японы талаарх олон сайхан дурсамжуудыг хуваалцах зорилгоор энэ уралдааныг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

  • Энэ удаад Монгол-Японы төв энэхүү төсөлд олон нийтэд зарлал мэдээл түгээх тал дээр хамтрагч байгууллагаар оролцоно.

Энэ удаад мөн олон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, бүтээлүүдийн шалгаруулалт болон шилдэг бүтээлүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Доорх цахим хуудсаар орж, уралдааны нөхцөлтэй танилцаж, тус уралдаанд оролцоно уу

Уралдааны нөхцөл Монгол хэлАнгли хэл

Японд зочилсон та бүхнээс олон сонирхолтой гэрэл зураг ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны вэбсайт

https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20210616photocontestmn.html