Үйл явдал
“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” сургалт амжилттай явагдаж дууслаа.
2016-11-05

Монгол-Японы төвийн “ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” сэдэвт сургалт 11 дүгээр сарын 1-нээс 5-ны хооронд амжилттай явагдлаа. Тус сургалтыг Panasonic компанид  34 жил ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш болон Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Ж.Гансүх нар удирдан явуулсан юм. Тус сургалтад 40 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч хамрагдаж амжилттай төгслөө. Сургалтаар дэлгүүрийн дотоод зохион байгуулалт, өрөлтөөс эхлээд хэрэглэгчийн менежмент, борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги, борлуулалтыг идэвхжүүлэх тусгай арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах тухай онол болон олон жишээ татан заасан нь суралцагчдын зүгээс өндөр үнэлгээ авсан юм.

Манай дараагийн сургалт 11 дүгээр сарын 21-нээс 25-ны хооронд “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” сэдвээр явагдах тул та бүхэн өргөнөөр оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-310879 /3/ утсаар лавлаарай.