Үйл явдал
ЭЭЛЖИТ ЯПОН КИНОНЫ ӨДӨР
2016-12-08
Сар бүрийн 2 болон 4 дахь Пүрэв гарагт 
Ээлжит Япон кино өдөр 

11-р сарын ээлжит кино өдрөөр “16-настай Самүрай”  кино нь бага наснаасаа кэндогоор хичээллэж ирсэн Исояма охин, сонирхолоороо кэндогоор хичээллэж буй Санаэ охины тухай өгүүлдэг. Кэндогоор хичээллэснээр ялагдах ялахын утга учрыг ойлгож авна. 11-р сарын 10-нд  дуу оруулгатай, 11-р сарын 17-нд хадмал орчуулгатайгаар олон нийтэд толилууллаа. 







 Энэ 12-р сарын ээлжит кино “Гэгэгэгийн эхнэр” кинонд  Нүноэ хэмээх бүсгүй манга зураач Мизүки Шигэрүтэй зуучаар танилцсаны дараа тавхан хоноод гэрлэнэ. Төрсөн нутгаасаа гарч, таних хүнгүй Токиогийн захын дүүрэгт нөхөрт гарсан түүнийг ярилцсанаас тэс ондоо амьдрал хүлээнэ. нэг гаргүй болсноо ч юман чинээ бодолгүй, мангагаа шамдан зурах Шигэрүг харсан Нүноэ нөхрөө хэзээ нэгэн цагт амжилтанд хүрнэ гэж итгэнэ. 12-р  сарын 1-нд дуу оруулгатайгаар, 12-р сарын 22-нд 17 цаг 30 минутаас их танхимд хадмал орчуулгатайгаар гаргах гэж байна. Та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.