Үйл явдал
2017 ОНЫ ЭЭЛЖИТ ЯПОН КИНО ӨДРИЙН ТАЙЛАН
2017-04-03
1-р сарын ээлжит кнно өдөр “Тэрэг”

Акүтага Рюүносүкэгийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Тэрэг” кино нь 1-р сарын 12-нд дуу оруулгатайгаар, 26-нд хадмал орчуулгатайгаар гарлаа. 8 настай  Ацүши хүү гэнэтийн ослоор нас барсан аавынхаа чандрыг төрсөн нутагт нь аваачихаар ээж дүү хоёртойгоо хамт Тайванийн зүүн хэсгийн жижигхэн тосгонд ирнэ. Ацүши хүү дүүтэйгээ хамт зураг дээрх тэргийг хайж яваад өөрийгөө хэн гэдгийг, хаана амьдрах ёстойг мэдэж авна. 










2-р сарын ээлжит кино өдөр “Ballad хайрын түүх”

Найруулагч Ямазаки Такашигийн найруулсан “Ballad хайрын түүх” киног 2 сарын 9-нд дуу оруулгатайгаар, 16-нд хадмал орчуулгатайгаар гаргалаа. Санаандгүй хачин тохиолдлоор  цаг хугацаанд аялан дайны үед очсон бага сургуулийн сурагч Шиничи хүү “Касүга” хэмээх улсад ирнэ. Ирээдүйгээс ирсэн Шиничи хүү олон янзын адал явдалтай учирах бөгөөд Гүнж, Матабэ хоёрын хэзээ ч биелэх боломжгүй нууцхан хайрын харилцааг өгүүлдэг.





3-р сарын ээлжит кино өдөр “Хөх шувуу”

Энэ удаагийн ээлжит кино өдрөөр  “Хөх шувуу” кино нь 3-р сарын 16-нд дуу оруулгатайгаар, 23-нд хадмал орчуулгатайгаар тус тус гарлаа.  Уг кинонд Ногүчи хэмээх хүү ангийхандаа гадуурхагдснаас болж амиа хорлохыг завдан үүнээс болж хүү сургуулиасаа шилжин анги даасан багш нь ч ажлаасаа гардаг. Уг кинонд сургууль болон багш нарын  бодит амьдралыг өөр өнцгөөс өгүүлэхийн зэрэгцээ өсвөр насны охид хөвгүүдийн харилцааг сэтгэл хөдөлгөм байдлаар харуулсан билээ.       






Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран японы соёл урлагийг танилцуулахын сацуу хоёр орны ард иргэдийн найрамдалт нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор  2003 оноос хойш сар бүр нэг киног монгол хэлээр аман болон бичгийн орчуулгатайгаар сард хоёр удаа үнэ төлбөргүйгээр толилуулдаг байсан.

2017 оны 4-р сараас эхлэн төв дангаараа цаашид “Ээлжит кино өдөр”-ийг үргэлжлүүлэн сард нэг удаа бичгийн орчуулгатайгаар баримтад кино болон уран сайхны киног үнэ төлбөргүйгээр гаргахаар төлөвлөж байна.