Үйл явдал
”ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА” (2017.05.15-16) сургалт амжилттай өндөрлөлөө
2017-05-16

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт "Дэлгүүрийн удирдлага" сэдвээр 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус сургалтад дэлгүүрийн удирдлагууд, борлуулалт, маркетинг хариуцсан менежерүүд, худалдааны зөвлөхүүд хамрагдлаа.

Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Наран март” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Гансүх амжилттай зааж явууллаа.

Сургалтаар дэлгүүрийн байгууламжийн төлөвлөлт, талбайн бүтэц, зохион байгуулалт, гэрэлтүүлэг төлөвлөх, бараа өрөлт, тавиур, худалдан авагч, үйлчлүүлэгчийн удирдлагын талаар бодит жишээн дээр тулгуурлан заасан бөгөөд монгол дэлгүүрүүдийн жишээг олноор татаж, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа тунгааж, сайжруулах арга замууд, гаргалгааг оновчтой  гаргаж ирсэн нь суралцагсдаас цагаа олсон, үр дүнтэй сургалт байлаа гэсэн үнэлгээг аваад байна. Мөн хичээлийн агуулгыг хөгжөөнт тоглоомын хэлбэрээр бататгаж өгсөн нь хичээлийг улам сонирхолтой болгосон юм.


Манай дараагийн сургалт “Тоёота үйлдвэрлэлийн аргачлал” сэдвээр 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд явагдах  тул үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгж болон шинээр үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж буй та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

Линк:  http://www.japan-center.mn/content/22324.shtml

Бүртгэл онлайнаар явагдаж байна. ЭНД дарж бүртгүүлнэ үү.