Үйл явдал
”Т&G” ХХК-д ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа
2014-12-24

Монгол-Японы Төвөөс 12 сарын 19, 23 –ны өдрүүдэд “T&G” ХХК дээр “компаний дээд түшний зорилго, зорилт (алсын хараа, эрхэм зорилго, урт, дунд, богино хугацааны бизнесийн зорилго, зорилт) BSC –д суурилсан нийт компаний түшний бизнесийн стратегийг боловсруулах, KPI-г тодорхойлохтой холбоотой ажлын байран дээрх сургалтыг зохион байгууллаа.

“T&G” ХХК нь 1996 онд байгуулагдсан бөгөөд  барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж бизнесийн гараагаа эхэлсэн. Одоогоор Герман улсаас өндөр чанартай барилгын дээвэр болон хаалга, цонхыг импортоор оруулж ирэн худалдаалах, мөн ресторан, зочид буудалын чиглэлээр бизнесийнхээ хүрээг тэлэн үйл ажиллагаагаа явуулахаас гадна синержи нөлөөг ашигласан бизнесийн олон талт хэлбэрийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж буй компаний нэг юм. Тус компаний захирал сургалтын хаалтын үгэндээ Монгол-Японы Төвтэй хамтран компанийхаа менежментийн стратегийг боловсруулахад чиглэсэн ажлын байран дээрх сургалыг дахин авах саналтайгаа илэрхийлж байв