МЭДЭЭЛЭЛ
ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР МОНГОЛ, ЯПОНЫГ ХОЛБОСОН 15 ЖИЛ
2017-06-21
~Та бүхний дэмжлэгтэйгээр Монгол, Японыг холбосон 15 жил~

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Бид бүхний ажлыг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг бүх байгууллага, хувь хүмүүс, Монгол-Японы төвийн үе үеийн удирдлага, мэргэжилтэн багш нар, ажилтнууд, сургалт төгсөгч эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд 15 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.