МЭДЭЭЛЭЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
2017-09-20

1)    Зорилго:
Тус сургалтаар “хүний нөөцийн үндсэн үүрэг бол стратегийн менежментийг хүн хэмээх баялгаар дэмжин тулдаг” гэдгийг онцолж, стратеги ба хүний нөөцийн системийн уялдааг ажилтан авах, сургах, үнэлэх зэрэг бодит тогтолцоонд тулгуурлан тайлбарлана. Мөн Япон маягийн хүний нөөцийн менежментийн онцлогийг Европ, Америкийн сэтгэлгээтэй харьцуулан тайлбарлаж, Монгол болон өөрсдийн компанийн онцлогт тохирсон хүний нөөцийн системийг загварчлан гаргах зорилготой.

2)    Сургалтын онцлог:
Онол, дадлага хосолсон практик сургалт

3)    Хичээллэх өдөр, цаг:
2017.10.16-20,  16:00-20:30 (Даваа-Баасан) 

4)    Хамрагдах хүн: 
Аж ахуй нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүд

5)    Хамрагдах хүний тоо: 30 хүн
 Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6)    Сургалтын төлбөр: 200.000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон  тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7)    Хичээл заах багш : Япон мэргэжилтэн багш нар /Монгол орчуулгатай/
Багш: Ямазаки Киоко Ph.D. (Kobe University)
“Японы Хүний Нөөцийн Менежментийн холбоо”-ны хүний нөөцийн мэргэжилтэн. 2008 оноос Монгол, Вьетнам, Мьянмар улс дахь Япон төвийн бизнесийн сургалтын багшаар ажиллаж буй арвин туршлагатай. 

Багш: Хирабаяши Масаки Ph.D.
Хүний нөөцийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор.
1992 оноос 2016 онд Японы IBM корпорацид сонгон шалгаруулалт, сургалт, хөдөлмөрийн удирдлага, уян хатан ажиллах чиг баримтлал зэрэг салбаруудад ажиллаж байсан туршлагатай. Өдгөө “Үцүномия” их сургуульд зочин профессор, “Гакүшүин” их сургуулийн эдийн засгийн факультетын багшаар ажиллаж байна.

8)    Сургалтын агуулга:

Өдөр

Сэдэв

Агуулга

Цагийн хуваарь

10 сарын 16 Даваа

1

Танилцуулга, асуудлаа тодорхойлох

Нөхцөл байдлын үнэлгээ

16:00-17:20

Завсарлага 10 мин

17:30-18:50

Завсарлага 20 мин

19:10-20:30

2

Гадаад орчны шинжилгээ ба стратегийн менежмент

3

Стратегийн менежмент болон хүний нөөцийн стратегийн харилцан хамаарал

10 сарын 17 Мягмар

5

Хүний нөөцийн суурь тогтолцооны бүрдүүлэлт

Америк, Европ, Японы хүний нөөцийн философийн харьцуулалт

6

Ажилтны зэрэглэлийн систем ба ажлын байрны тодорхойлолт

7

Мөнгөн болон мөнгөн бус урамшуулал

10 сарын 18

Лхагва

7

Хүний нөөцийн үнэлгээ

Ур чадварын үнэлгээ ба үр дүнгийн үнэлгээ

8

Үнэлгээ өгөх удирдлагуудын сургалтын ач холбогдол

9

Үнэлгээний үр дүнг эргэн нягтлах

10 сарын 19 Пүрэв

10

Хүний нөөцийн хөгжүүлэлт

Ажлын байрны зар болон ярилцлага

11

Шинэ ажилтны сургалт

12

Ур чадварын хөгжүүлэлт ба байгууллагын хөгжил

10 сарын 20 Баасан

13

Манлайлал ба байгууллагын хөгжил

Манлайлал

14

Байгууллагын хөгжил

15

Багийн хэлэлцүүлэг болон илтгэл


9)    Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10)    Бүртгэл:

  1. Бүртгэлийн хугацаа :

          2017.09.19 (Лхагва) - 10.13 (Баасан)  09:00-18:00

  1. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

           2.1.  Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл онлайнаар ЭНД дарж бүртгүүлнэ үү)

           2.2.  Сургалтын төлбөр 200,000₮ (Бэлэн бусаар төлөх бол тус төвөөс нэхэмжлэх авна уу)

Мөн 2017.10.13-ны 18:30 цагаас тус сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. 
Нээлттэй семинарт ЭНД дарж бүртгүүлнэ үү. Төлбөр: 5000₮ (Бэлнээр авч ирэх)

  1. Бүртгүүлэх газар: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

      Хариуцсан ажилтан : З.Цэмбэлдулам, О.Амгалан, О.Баярмаа

      Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)

      И-мэйл хаяг: amgalan@japan-center.mnbayarmaa@japan-center.mn

      Цахим хуудас: www.japan-center.mn

      Фэйсбүүк хуудас: www.fb.com/Mojc.business