МЭДЭЭЛЭЛ
Мөсөн хөргүүр (Ice shelter)-ийн танилцуулга семинар (10 сарын 18-ны өдөр)
2017-10-03




Цүчияноки  ХХК-аас зохион байгуулж буй Мөсөн хөргүүр  (Ice shelter)-ийн танилцуулга семинар Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 10 сарын 18-ны Лхагва гаригийн 1000-1230 цагт болно Семинарыг Япон улсаас ирсэн мэргэжилтэн удирдан явуулна.

Танилцуулга семинарын агуулга нь  Япон улсын Хоккайдод зохион бүтээсэн мөсөн хөргүүртэй зоорийг ижил уур амьсгалтай Монгол оронд ашиглахад шаардлагатай технологийн талаар танилцуулна. Танилцуулгын дараа ганцаарчилсан асуулт хариултын цаг гаргасан байгаа. Тодорхой хуваарийг зарлалын хуудаснаас харна уу.

Оролцохыг хүсэгчид урьдчилан бүртгүүлэх ба  бүртгэлийг 10-р сарын 13 хүртэл (Баасан) хүлээж авна. Бүртгүүлэхдээ нэр, хүний тоо, ажлын газар, мэйл хаяг болон ганцаарчилсан зөвлөгөө (үнэ төлбөргүй) авах хүсэлтэй эсэхээ бичиж илгээнэ үү.

Мэйл хаяг bayarmaa@japan-center.mn

Утас          11-310879 (3)  - Монгол Япон төвийн бизнес тасаг

 

Хүйтэн уур амьсгал үнэт нөөц эрдэнэ.

Хүйтэн бүс нутгийн байгалийн  энергийг үр дүнтэй ашиглацгаая!

 

 Мөсөн хөргүүр  (Ice shelter) гэж юу вэ ?

 

Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв