Үйл явдал
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ
2018-06-26

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ (http://nda.gov.mn/1341.html) – д Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн ЖАЙКА-ийн мэргэжилтэн Накамура Коо уригдан оролцлоо.

Тэрээр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор явуулж буй сургалт, үйл ажиллагааны талаар, Японы зах зээлд хэрхэн гарах тухай мэдээлэл өгсөн юм.

Мөн олон улсын хүнсний бараа бүтээгдэхүүний “FoodEx Japan 2019” (https://www.jma.or.jp/foodex/en/) үзэсгэлэнд Монголын онцлох бараа бүтээгдэхүүнийг оролцуулахаар төлөвлөж буйгаа дурьдсаны сацуу хичнээн жижиг компани ч гэсэн гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах боломж байгаа гэдгийг онцоллоо.