БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
2019-02-26

Та тоглоомын аргаар загвар компани байгуулж, менежментийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч байна уу? Та бүхэнд Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний ээлжит сургалт болох "Менежментийн загварчлал" сургалтыг санал болгож байна.

1) Зорилго: 
Бизнесийн үр дүн нь санхүүгийн тайланд илэрдэг. Ямагт санхүүгийн тайланд гол анхаарал хандуулангаа бизнесийг удирдах ёстой бөгөөд бизнесээ заавал амжилтад хүргэнэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр удирдах ёстой.

Үүний тулд, менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийх нь үр дүнтэй арга бөгөөд бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөнд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлнэ.

2) Сургалтын онцлог: 
Онол, дадлага хосолсон практик сургалт

3) Хичээллэх өдөр, цаг: 
2018.03.25-27 (Даваа- Лхагва) ①9:30-12:45 ②15:00-18:15

4) Хамрагдах хүн: 
Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчид 
/Санхүүгийн суурь мэдлэгтэй байх!/

5) Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 20 хүн 
※Тус сургалтаар хийсвэр компани байгуулж, оролцогч бүрт удирдах албан тушаалын дүр хуваарилах тул 3 өдөр таслалгүй ирж чадах хүмүүс л хамрагдах боломжтой! Хичээлийн цагийг сольж суух боломжгүй.

6) Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7) Хичээл заах багш: Үэхигаши Кожи 
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-ийн дэд захирал, “Панасоник Тайвань”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-ийн орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанид багшаар ажиллаж байна.

8) Сургалтын ерөнхий агуулгa:

Он, сар, өдөр

Агуулга

Цаг

 

 

 

 

 

 

2019.03.25-27

(Даваа-Лхагва)

  • Санхүүгийн үндсэн ойлголт
  • Бизнесийн үйл ажиллагааны урсгал
  • Орлого, үр дүнгийн тайлан
  • Мөнгөн гүйлгээний тайлан

 

  • Үйл ажиллагааны аюулгүй байдлын шинжилгээ
  • Үйл ажиллагааны үр ашгийн шинжилгээ

 

  • Менежментийн загварчлал тоглоом
  • Загварчлал хийх арга
  • Төлөвлөгөөний хүснэгт боловсруулах
  • Санхүүгийн тайлан гаргах
  • Гүйцэтгэлийн үнэлгээ хийх

 

  1. Загварчлалын дадлага: Бизнесийн өрсөлдөөн
  2. Загварчлалын дадлага: Бодит өрсөлдөөн

 

① Өглөөний анги

   9:30-12:45 

 

② Оройн анги

   15:00-18:15

 

 

Завсарлага

15 мин

9) Гэрчилгээ: 
70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10) Бүртгэл:
1. Бүpтгэлийн хугацаа: 2019.02.26 (Мягмар) – 2019.03.15 (Баасан) 09:00-18:00
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

2. Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс авах эсвэл онлайнаар бүртгүүлэх)
2) Сургалтын төлбөр

СУРГАЛТЫН БҮРТГЭЛ:
Монгол-Японы төв дээр ирж бүртгүүлэх эсвэл ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

 

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР 
Тус сургалтын гол агуулга болон “Дэлгүүрийн удирдлага” хичээлийн агуулгаас товч танилцуулна. 
Хугацаа: 2018.03.15 /Баасан/ 18:30-20:00
Төлбөр: 5,000 төгрөг

НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-т ЭНД дарж бүртгүүлнэ үү.
 

10) Холбоо барих: 
Утас: 11-310879 (Ext.3), 11-325123 (Ext.3)
И-мэйл хаяг: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn 
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business