МЭДЭЭЛЭЛ
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2019-04-15

ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөр нь Монголын дунд болон дундаас дээш түвшний компанийн менежментийг сайжруулах зорилгоор жил бүр 3-5 компани сонгон шалгаруулж, чиглэл бүрээр зөвхөн онол төдийгүй менежментийн удирдах арга барилд хэрэг болох мэдлэг, ур чадварыг бодитоор эзэмшүүлэх хөтөлбөр бөгөөд компанийн хүний нөөцөө чадваржуулах, улам боловсронгуй болгоход үр дүнтэй хөтөлбөр юм.

Стратегийн менежмент, KPI ба чадамжийн удирдлага, хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн хөгжүүлэлтийн системийг сайжруулах, мөн тухайн компанийн эрэлтээс хамааран маркетинг, дэлгүүрийн удирдлага, үйлдвэрлэлийн удирдлага, санхүүгийн удирдлага зэрэг сэдвээр зааварчилгаа, зөвлөгөө өгнө. Өнөөг хүртэл давхардсан тоогоор монголдоо тэргүүлэгч 30 гаруй компани манай хөтөлбөрт хамрагдаад байна.

1. Сургалтын хугацаа: 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар

2. Сургалтын төрөл: Стратегийн менежмент, KPI ба чадамжийн удирдлага, Хүний нөөцийн менежмент, Маркетинг, Дэлгүүрийн удирдлага, Үйлдвэрлэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага гэх мэт хүсэлт гаргагч компанийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай сэдэв

3. Сургалтад хамрагдах компани: Сонгон шалгаруулалтад тэнцсэн 3-5 монгол компани

4. Сургалт удирдах багш: ЖАЙКА-ийн Арвин туршлагатай япон мэргэжилтэн багш (орчуулгатай) болон Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш нар  

5. Сургалтын давуу тал:

  • Олон жилийн дадлага туршлагатай япон, монгол багш нар
  • Онол, практик хосолсон сургалтын хөтөлбөр
  • 1 ажилтнаа Япон дахь дадлага сургалтад сонгон шалгаруулалтгүй хамруулах боломж (2018 оны Монгол-Японы төвийн япон дахь дадлага сургалтын тайлантай энд дарж танилцана уу)

6. Сургалтын төлбөр: Сургалтын агуулгаас хамаарна

7. Бүртгэл: 2019.04.15-2019.05.15-ны 17:00 цаг хүртэл

ЭНД дарж ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн анкетыг татаж авна уу. Бүртгүүлэхдээ энэ анкетыг бөглөн компанийн танилцуулгын хамт хариуцсан ажилтны и-мэйлээр илгээх буюу Монгол-Японы төв дээр хүргэж өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг хариуцсан ажилтнаас лавлана уу.

8. Сонгон шалгаруулалт: Бүртгүүлсэн компаниудын төлөөлөлтэй тус хөтөлбөрийг хариуцагч япон мэргэжилтэн ярилцлага хийнэ. Ярилцлагын өдөр, цагийг жич утсаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанитай холбоо барих ба тэнцээгүй компанид тайлбар хийхгүйг анхаарна уу.

9. Хариуцсан ажилтан: О.Баярмаа, Э.Оюунзаяа  

10. Холбоо барих:

     Утас:           11-310879 (Ext-3)

     И-мэйл:      bayarmaa@japan-center.mn

                         oyunzaya@japan-center.mn

     Facebook:  Монгол-Японы төвийн бизнес тасаг