МЭДЭЭЛЭЛ
АЛБАН ЁСНЫ “ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ”-Д БЭЛТГЭХ СУРГАЛТ /N1 ТҮВШИН/
2019-05-21

Энэхүү сургалт нь 7 сард болох албан ёсны “Япон хэлний түвшин тогтоох шалгалт”-ын N1 түвшний шалгалтыг өгөхөөр зорьж буй хүмүүст зориулсан сургалт бөгөөд N1 түвшинд хүргэх сургалт биш гэдгийг анхаарна уу. Мөн энэхүү сургалт нь сертификат олгохгүй гэдгийг анхаарна уу. 


Сургалтад дараах хүмүүс хамрагдах боломжтой.

Үүнд: 

  • Албан ёсны “Япон хэлний түвшин тогтоох шалгалт”-ын N2 түвшинд тэнцсэн
  • NAT-TEST-ын 2-р түвшинд тэнцсэн
  • J-TEST-ын A-C түвшинд 700 орчим оноо авсан
  • тус төвийн жишиг шалгалтын N2 түвшинд тэнцсэн эсвэл N1 түвшинд шалгалт өгөөд дундаж оноо нь 30% хүрсэн байх шаардлагатай.    

 

  • 2019.06.03-2019.06.21 /нийт 12 удаа, 25 цаг/
  • 18:30-20:30 /Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагт/
  • Анги дүүргэлт: 20 хүн
  • 132,000₮  

          
Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.
Сургалтад 14-өөс дээш насны хүмүүсийг бүртгэж авна.
         
Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 09:30-13:00, 14:00-18:00
Утас: 11-310879-(Ext2) Япон хэлний сургалтын тасаг