Үйл явдал
“СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” БИЗНЕСИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-09-23

Энэ хичээлийн жилийн бизнесийн суурь мэдлэгийн сургалтын эхний сэдэв болох “СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ” сургалт 9-р сарын 14-ний Бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт нь ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд стратегиа хэрхэн зөв тодорхойлох, өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хэрхэн зөв хийх талаар тодорхой мэдлэгтэй болохыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан сургалт юм.

Сургалтыг МУИС-ийн Санхүү, Төлөвлөлт, Стратеги хариуцсан дэд захирал Ч.Ундрам удирдан явуулсан бөгөөд өөрийнхөө туршлага, Монгол улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн байдалд тулгуурлан хичээлээ явуулсан нь суралцагсдаас өндөр үнэлгээ авсан юм.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалт маань  9-р сарын 28–нд “САНХҮҮГИЙН УДИРДЛАГА”, 10-р сарын 12-нд “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” сэдвүүдээр үргэлжлэн явагдах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

http://www.japan-center.mn/a/22911

http://www.japan-center.mn/a/22916