Үйл явдал
“5S-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-10-01

Энэ хичээлийн жилийн анхны ажлын байран дээрх сургалт 9 сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

“ZME” ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдад үйлдвэр, албан байгууллагын эмх цэгц, түүнээс үүдэлтэй бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх талаар бодит мэдлэгийн олгох зорилготой “5S хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион явууллаа.

Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Монголын  60 гаруй аж ахуйн нэгжид тус чиглэлээр зөвлөгөө өгсөн арвин туршлагатай Ш.Алтанхуяг багш удирдан явуулсан юм.

Агуулгын хувьд онолын хичээлээс гадна компанийн нийт ажилтнуудыг хамруулан  дадлага хийлгэсэн нь сургалтын ач холбогдлыг биеэрээ мэдрэн, үр дүнг бодитоор харах боломжийг олгосон үр дүнтэй сургалт байлаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан ZME ХХК-мйн хамт олонд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье. Ш.Алтанхуяг багшийн хэлснээр “5S-ийг хэрэгжүүлэх амархан харин хэвшүүлэх хэцүү” байдаг тул цаашид “5S-ийг хэрэгжүүлэх биш хэвшүүлэн” ажиллана гэдэгт найдаж байна.