Үйл явдал
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2020-08-10

“Аясгал цэн” ХХК-ийн хамт олонд манай төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа “Байгууллагын хөгжлийн түлхүүр-ХҮН” сэдвээр сургалт зохион явууллаа. “Аясгал цэн” ХХК нь хөрөнгийн менежментийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэдэг, шинэхэн эрч хүчтэй хамт олон юм.  

Байгууллагын амжилт нь удаан оршин тогтнох чадвар, үр ашиг, бүтээмжээрээ тодорхойлогддог.  Харин байгууллагын ажилтнууд нь компанийнхаа үнэ цэнэтэй нэгэн хэсэг байж,  компанийн нүүр царай, төлөөлөл болж ажиллах хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, баг хамт олон болон хувь хүнийхээ хувьд харилцаа хандлагаа сайжруулж хариуцлагатай ажиллах талаар олон төрлийн жишээ, дасгал дээр тулгуурлан сургалтаа явууллаа.

Бидэнтэй хамт сайн дадал хэвшлийг төлөвшүүлж, байгууллага дотроо төдийгүй нийгэмдээ эерэг хандлагыг түгээхээр идэвх чармайлттай суралцаж буй “Аясгал цэн” ХХК-ийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Манай төвийн байгууллагад зориулсан сургалт үргэлжлэн зохион байгуулагдаж байна.