Үйл явдал
"САНХҮҮГИЙН УДИРДЛАГА" АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-06-03 18:20

2021 оны 5-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Монгол-Япон төвийн Санхүүгийн удирдлага ахисан түвшний цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтыг Япон талаас Такэгүчи Ёшихиро багш удирдан зохион байгуулсан бөгөөд өгөөжтэй дасгал ажлууд болон бодит жишээ кейсээр баялаг сургалт болж өндөрлөлөө. Нийт суралцагчдын сэтгэл ханамж өндөр байгааг сургалтын дараах санал асуулгын дүн харуулж байлаа.

Зураг 1. Санхүүгийн удирдлага ахисан түвшний сургалтын сүүлийн өдөр

Зураг 2. Такэгүчи Ёшихиро багш сургалтын студиэс

Суралцагчид маань таван өдрийн сургалтаар компанийнхаа тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээ болон бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлалуудыг бодит жишээгээр дамжуулан эзэмшиж, дунд хугацааны бизнесийн төлөвлөгөөг гаргах талаар суралцсан юм. Та бүхнийг сурсан мэдсэнээ байгууллагадаа хэрэгжүүлж, бизнесээ амжилттай удирдахыг хүсэн ерөөе.