МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТДАА УРЬЖ БАЙНА
2021-06-04 17:45

1. Зорилго:

ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд компанийн үйлдвэрлэлийн удирдлагын суурь мэдлэгийг эзэмшүүлнэ. Мөн үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн цагийн төлөвлөгөө, дамжлагын шинжилгээ зэрэг үйлдвэрлэлийн удирдлагын аргачлалыг практик дасгал ажлуудаар дамжуулан суралцана.

2. Хичээллэх өдөр, цаг:

2021.06.18-19 (Баасан-Бямба),  10:00-13:00

3. Хамрагдах хүн: Үйлдвэрлэл эрхлэгч компани, аж ахуйн нэгжийн албан хаагч, үйлдвэрийн дарга нар мөн үйлдвэрлэлийн удирдлагын талаар системтэй ойлголттой болохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй.

4. Хамрагдах хүний тоо: 30 хүн

  • Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

5. Сургалтын төлбөр: 75.000 төгрөг

  • Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Ш.Алтанхуяг  

  • Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, инженер мэргэжилтэй
  • “Үйлдвэрлэлийн удирдлага”, “5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нь”, “Кайзэн” зэрэг сэдвүүдээр мэргэшсэн
  • Үндэсний 123 байгууллагын 4412 ажилтанд сургалт зөвлөгөө өгсөн туршлагатай
  • Зөвлөх үйлчилгээний "HQT" ХХК-ийн захирал

7. Сургалтын хөтөлбөр:

2021 оны 06 сарын 18-19-н өдөр 10-13 цаг

 

Өдөр

Сэдэв

Тайлбар

1

6-р сарын 18

Баасан гариг

10:00-13:00

 

Завсарлага

11:30-11:40

Үйлдвэрлэлийн удирдлагын үндэс

  • 2 өдрийн сургалтын цагийн хуваарилалт
  • Хичээлийн зорилго, агуулга,
  • Үйлдвэрлэлийн удирдлагын үндсэн ойлголтууд,

Үйлдвэрлэлийн удирдлагад хэрэглэгддэг үндсэн аргууд

  • Аж үйлдвэрлэлийн инженерчлэлийн тухай тайлбар
  • Дамжлагын шинжилгээний дасгал ажлын тухай тайлбар

Дадлага ажил

(Багуудад хуваарилагдан дадлага хийх)

  • Дадлага ажлын нөхцөлтэй танилцах,
  • Дамжлагын зураглал гаргах,
  • Дамжлагын шинжилгээний нэгтгэлийг гаргах
  • Дамжлагын тэнцвэрийн коэффициентийг тооцох

2

6-р сарын 19

Бямба гариг

10:00-13:00

 

Завсарлага

11:30-11:40

Дадлага ажил

(Багуудад хуваарилагдан дадлага хийх)

  • Хөдөлмөрийн цаг ба үйлдвэрлэлийн төлөвлөгөө
  • Урсгал шинжилгээ
  • Сайжруулах санал боловсруулах,
  • Сайжруулсан үр дүнг тооцох

Багийн илтгэл:

 

  • Багууд гаргасан үр дүнгийнхээ талаар илтгэл тавих,

Дүгнэлт& Хичээлийн хаалт

  • Энэ сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл,
  • Цаашдын сургалтын тухай мэдээлэл өгөх

8. Гэрчилгээ: Сургалтад бүрэн ирцтэй хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Та ЭНД дарж онлайнаар бүртгүүлнэ үү.

10. Холбоо барих:

Утас: 7511-0879 (Ext.3)

Цахим шуудан:        sarnai@japan-center.mn

                                  anudari@japan-center.mn

                                  bolortuya@japan-center.mn

 Фэйсбүүк хуудас:   www.facebook.com/Mojc.business