Үйл явдал
ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-06-07

Монгол-Японы төвөөс “Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалтыг тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг “CU”, “Наран март, “Макс хүнс” зэрэг томоохон байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан Япон төвийн үндэсний сургагч Ж.Гансүх багш маань удирдан явууллаа.

Сургалтын хүрээнд дэлгүүрийн төрөл ангилал, дэлгүүрийн төлөвлөлт зохион байгуулалт, барааны удирдлага буюу мерчиндайзинг аргууд,  үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх аргууд гэсэн 4 үндсэн сэдвээр цэгцтэй мэдлэгийг өгсөн юм. Суралцагчдын зүгээс сургалтын агуулга болон багшийн заах арга барилд хамгийн их эерэг үнэлгээ өгөв. Түүнчлэн зарим суралцагчид дэлгүүр дээрээ сургалт зөвлөгөө авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж байв.

Сургалтын үеэр багт хуваагдаж хэлцэл хийх тоглоом тоглосон нь суралцсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэхийн чухлыг сануулсан сургамжтай бас хөгжилтэй агшин байлаа.

Ийнхүү хоёр өдрийн сургалт маань шинэлэг мэдлэг мэдээлэл, сургамжаар дүүрэн байлаа.

“Инээмсэглэж чадахгүй бол мухлаг нээгээд хэрэггүй” гэдэг. Та бүхэн минь сурч мэдсэнээ бодитоор хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэн ажиллахыг хүсэн ерөөе.