МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БЭЛГЭДЭЛ ДҮР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
2021-07-27

✨Монгол-Японы төвийн бэлгэдэл дүр шалгаруулах уралдааныг зарлаж байна

✨ 日本語は下にあります

👇 Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь (цаашид Монгол-Японы төв гэх)  байгуулагдсан цагаасаа хойш Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон төрлийн төсөл, арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлсээр 2022 онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. 20 жилийн ойг угтахтай холбоотой төвийн үйл ажиллагааг олон нийтэд таниулахын сацуу хүн бүрд хайрлагдаж, дотно сэтгэгдэл төрүүлэх бэлгэдэл дүрийг бүтээх уралдаан зарлаж байна. Шалгарсан бүтээлийг бид Монгол-Японы төвийн цахим хуудас, үйл ажиллагааны сурталчилгааны зурагт хуудас, Монгол-Японы төвөөс гаргаж буй бүтээгдэхүүн дээр тавих зэргээр олон янзаар ашиглах болно.

Хамрах хүрээ: 14-өөс дээш насны бүх хүмүүс оролцох боломжтой. Хэрэв уралдааны ялагчаар насанд хүрээгүй хүн шалгарвал шагналаа авахын тулд асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй. Багаар оролцох боломжгүй. Бүтээл хүлээн авах хугацаа: 2021 оны 7-р сарын 19-ны өдрөөс 8-р сарын 31-ний өдрийн дотор ирүүлсэн байна.

  • Бүтээл илгээх цахим хаяг: urangoo@japan-center.mn
  • Шалгаруулалт, шагнал 2021 оны 9-р сарын 6 (Даваа)-ны өдөр ялагчтай холбоо барьж, төвийн цахим хуудас болон Фэйсбүүк хуудсанд зарлах болно.

🏆Шагнал: IT ZONE-с 1,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг

Уралдааны удирдамжийг доорх линкээс татаж авна уу

👇 https://syr.us/BTO

  • ☎️Холбоо барих: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Номын сан, хамтын ажиллагааны тасаг. Утас: 7511-0879 (Дотуур дугаар- 1)
  • Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/MoJCenter
  • Цахим шуудан: urangoo@japan-center.mn

✨MOJC マスコットキャラクターデザインコンテスト

✨ モンゴル・日本センター(以下、MOJC)は来年設立20周年を迎えます。MOJCは設立以来、モンゴル日本両国の友好関係を深めるさまざまな事業やイベント等を積極的に実施してきた。2022年に20周年を迎えるにあたって、本センターの事業や取り組みをより多くのモンゴル国民に知っていただくと共に、身近な存在として感じてもらえるよう、親しみやすく、皆に愛されるマスコットキャラクターを募集します。 採用された作品は、広報紙やホームページをはじめ、ポスター、MOJCノベルティグッズ等、様々な形でPR活動に使用します。 応募資格 プロ・アマ、年齢を問わず誰でも応募できます。ただし、受賞者が未成年者の場合は、受賞にあたり保護者の同意が必要です。グループでの応募は不可とします。 募集期間 2021年 7 月 19 日(月)~2021年8月31 日(火) 作品の提出先メールアドレス: urangoo@japan-center.mn 結果発表および賞品 2021年 9月 6 日(月)、受賞者に通知するほか、ホームページとMOJCのFaceBookページ等により公表します。

🏆最優秀作品(1点) ITZONEギフト券100万MNT

募集要項を以下のリンクからダウンロードしてください👇 https://syr.us/zbB

  • ☎️応募・問い合わせ先 モンゴル日本センター 図書交流課
  • TEL:7511-0879(内線-1)
  • Facebookページ:https://www.facebook.com/MoJCenter
  • メールアドレス:urangoo@japan-center