БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ МОНГОЛ УДИРДАХУЙН УХААНТАЙ ХОСЛУУЛАХ НЬ” СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ
2021-09-20 18:03

Дэлхийд танигдсан Япон менежментийг Монгол удирдахуйн ухаантай хослуулах талаар богино хугацаанд цэгцтэй мэдлэг олж авахыг хүсвэл “ЯПОН МАЯГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ МОНГОЛ УДИРДАХУЙН УХААНТАЙ ХОСЛУУЛАХ НЬ” сургалтанд хамрагдахыг урьж байна.

1) Сургалтын танилцуулга:
Тус сургалтад хамрагдсанаар Япон маягийн менежментийн тухай суурь ойлголтыг авч, Монгол хөрсөнд Япон маягийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх тухай суралцах болно.

2) Хугацаа:
2021.10.30 (Бямба) 10:00-17:00 цаг

3) Хамрагдах хүн:
- Компанийн менежмент, үйл ажиллагааны суурь мэдлэгтэй болж, менежментийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг хүссэн бизнес эрхлэгчид, компанийн шинэ ажилтнууд
- Япон маягийн менежментийн тухай суурь ойлголт авах хүсэлтэй хэн бүхэн

4) Сургалтын төлбөр: 75,000₮

5) Хичээл заах багш: Ж.Хишигжаргал
Япон маягийн менежментийн үндэсний сургагч багш, “Монголын Каизэн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч, “Коннект” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

6) Хичээлийн агуулга:
*Менежментийн зорилгын тухай үндсэн ойлголт
*Япон маягийн менежментийн онцлог
*Үйлдвэрлэлийн пирамид ба 5S-ийн тухай суурь ойлголт
*Монгол маягийн менежментийн онцлог
*Япон маягийн менежментийг хэрэгжүүлэхэд гарсан алдаа
онооны туршлагаас суралцах нь

7) Гэрчилгээ:
Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

8) Бүртгэл:
Та дараах холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
Монгол-Японы төвийн "Бизнесийн суурь мэдлэгийн сургалт"-ын бүртгэл (google.com)

9) Холбоо барих:
Утас: 75110879 (Ext.3)
Цахим шуудан: sarnai@japan-center.mn, anudari@japan-center.mn, bolortuya@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/MoJCenter/