ХАМТЫН АЖИЛЛАГАА
МОНГОЛ- ЯПОНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН СТАРТАП МАРКЕТИНГ СПЭЙС ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021-09-23 17:14

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Стартап маркетинг спэйс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр нар харилцан ойлголцлын санамж бичигт 9-р сарын 23-ны энэ өдөр гарын үсэг зурав.

Санамж бичиг нь Монгол улсын гарааны бизнесүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх замаар Монгол, Япон хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлуудыг зорилго болгох юм.