БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“КАРЬЕР ДИЗАЙН" НЭЭЛТТЭЙ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА
2023-03-13

КАРЬЕР ГЭЖ ЮУ ВЭ? ОЮУТАН ЗАЛУУС ТА БҮХЭН ИРЭЭДҮЙНХЭЭ КАРЬЕРЭЭ ЗУРАГЛАСАН УУ?

“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” ном орчуулагдан гарч байгаатай холбогдуулан тус номын зохиогч монгол залуус, монголын карьерын мэргэжилтнүүдэд зориулж НЭЭЛТТЭЙ СЕМИНАР орно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Японы их дээд сургууль төгсөгчдийн дэлхийн бусад орны төгсөгчдөөс ялгарах нэг онцлог бол оюутнуудын 96% нь төгсөхөөсөө өмнө ажлын байраа олж, төгсөнгүүтээ шууд тухайн компанидаа ажиллаж эхэлдэг. Тиймээс японы их дээд сургуулиудад 1-р курсээс л “Карьерын боловсрол” хичээлүүд ордог. Энэхүү ном маань эдгээр хичээлүүдэд сурах бичгээр ашиглах зорилгоор, карьерын талаарх хичээлийг заадаг япон багш нарын бичсэн бүтээл бөгөөд Монгол хэл дээр орчуулагдан уншигч та бүхэнд хүрч байна.

Семинарын агуулга:
Карьер болон карьер төлөвлөлт

2) Хугацаа:
2023.04.08/Бямба/ 13:00-15:00

3) Хичээллэх хэлбэр:  Зөвхөн танхимаар

4) Хамрагдах хүн: Их дээд сургуулийн оюутнууд, карьерын сэдэвтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй залуучууд, карьер хөгжил хариуцсан мэргэжилтэн, байгууллагын хүний нөөцийн ажилтан гэх мэт сонирхсон хүн бүр

5) Төлбөр: 

  • Оюутан, сурагчид : 20,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/
  • Бусад : 30,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/

6) Заах багш: Номын зохиолч Ямазаки Кёоко
Риккёо их сургуулийн Бизнес загварчлалын судалгааны тэнхимийн профессор, Японы хүний нөөцийн менежментийн холбооны дэд ерөнхийлөгч, ЖАЙКА-Япон төвүүдийн менежментийн зөвлөх

7) Бүртгэл:

Та бүртгүүлэхдээ ЭНД дарж цахимаар бүртгүүлнэ үү.