JICA E-learning
ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД
2023-06-12

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГӨГЧДИЙН АНХААРАЛД

ШАЛГАЛТЫН ЦАГ

7-р сарын 2-нд болох япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT) ҮДЭЭС ӨМНӨ болон ҮДЭЭС ХОЙШ зохион байгуулагдахаар болсон тул цагийн хуваарьтай сайтар танилцана уу.

N1, N2, N3, N4 түвшин үдээс өмнө 10:00 цагаас, N5 түвшин үдээс хойш 15:00 цагаас тус тус шалгалтын байранд оруулж эхлэх тул өөрийн шалгалт өгөх түвшингийн цагийн хуваарийн дагуу хоцрохгүй ирнэ үү.

Шалгалтын байр болон ангийг 6-р сарын 30-ны “Өдрийн мэдээ” сонин, jlpt.mn вэб сайтаар зарлана.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо