JICA E-learning
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
2023-06-20

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “Ерөнхий менежер”-ийн албан тушаалд 1 хүн шалгаруулж авна.  

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Төвийн сургалт, үйл ажиллагаатай холбоотой бодлого, стратеги, журам, зааврыг боловсруулж, мөрдлөгө болгон ажиллах
  2. Төвийн үйл ажиллагаа ажлын зохион байгуулалтыг хэрэгжүүлж ажиллахад захиралд дэмжлэг үзүүлэх
  3. Аж ахуй, мэдээллийн технологийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах
  4. Гадаад, дотоодын хамтын ажиллагааг дэмжин ажиллах, эрчимжүүлэх

Тавигдах шаардлага:

  1. Дээд боловсролтой байх
  2. Удирдах, манлайлах, зохион байгуулах чадвартай байх
  3. 5-аас дээш жил удирдах албан тушаал хашсан байх
  4. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  6. Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  7. Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
  8. Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  9. Цаг баримталдаг байх 

Бүрдүүлэх материал:

1.     Төрийн албан хаагчийн анкет

2.     Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар   

        баталгаажуулсан хуулбар

3.     Иргэний үнэмлэхийн хуулбар

4.     Ажил байдлын тодорхойлолт

5.     Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадлагаа /Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан байх /  

Материал хүлээн авах хугацаа: 

2023 оны 06 сарын 19-ний өдрөөс 06 сарын 28-ны өдрийн 9:00-18:00 цаг хүртэл

Материал хүлээн авах газар: Монгол-Японы төвийн хүлээн авах

 Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-0/ Ерөнхий удирдлагын тасаг

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв