ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН “ЯПОН ХЭЛНИЙ ЖИШИГ ШАЛГАЛТ”-ЫГ СУРГУУЛЬ, АНГИ ХАМТ ОЛНЫ ХҮСЭЛТЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2023-09-12

Монгол-Японы төвийн “Япон хэлний жишиг шалгалт”-ыг сургууль, анги хамт олны хүсэлтээр зохион байгуулах тухай

   Япон хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалтын өмнөх урьдчилсан сорилт болгон Монгол-Японы төвөөс жишиг шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд бид энэхүү жишиг шалгалтаа сургууль, анги хамт олны хүсэлтээр тухайн сурууль, байгууллага дээр очиж, эсвэл тус төвийн байранд зохион байгуулах боломжтой боллоо.

   Энэхүү жишиг шалгалтаар шалгалт өгөгчийн япон хэлний “үсэг, үгсийн сан”, “хэлзүй”, “уншиж ойлгох”, “сонсож ойлгох” чадваруудыг шалгаж, мэдлэгийн түвшинг тодорхойлон, хангалтгүй хэсгийг график ашиглан ойлгомжтойгоор гаргаж өгөх болно.

   Өөрийн япон хэлний мэдлэгийг ямар түвшинд байгааг мэдэхийг хүсэж буй хүмүүс болон албан ёсны шалгалтад бэлдэж буй япон хэл суралцагчдад санал болгож байна.     

 

Доорх утсаар бидэнтэй холбогдож бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн цаг: Даваа-Баасан гарагт 9:30-13:00, 14:00-17:30

Холбогдох утас: 80640879, 7511-0879 /дотуур утас-2/

Монгол-Японы төвийн Япон хэлний сургалтын тасаг