БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"ЭКСЕЛЭЭР БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ" СЭДЭВТ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
2023-12-19

1. Зорилго:

Тус сургалтаар “Бизнесийн шинжилгээ” болон “Компанийн үнэ цэнийн үнэлгээ”-ний кэйсийг гүнзгийрүүлэн суралцана. Суралцагч өөрөө “Excel” програмыг ашиглан санхүү болон бизнес хувьсагчийн өөрчлөлт нь компанийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тооцоолно. Үүгээр онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн практикт ашиглах боломж нэмэгдэнэ. Мөн бизнес загварчлалыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардагдах “Excel” програмыг ашиглах чадвар, загварыг бодит амьдралд буулгах техникийг суралцаж, ажилдаа бодитоор ашиглах төсөөлөл (ашгийн таамаглал, бизнес стратеги зэрэг)-тэй болно.

2. Хүлээгдэх үр дүн:

Office 365 ерөнхий ойлголт

• Excel програмын олон улсын стандарт техникийг эзэмших

• Бизнесийн логикийг нүдэнд харагдахуйц болгох

• Тодорхой жишээн дээр практик дадлага хийх

3. Хичээллэх өдөр, цаг:

2024.1.16-19 (Мягмар-Баасан)

Цаг: 14:00-17:30

4. Хамрагдах хүн:

Байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, нягтлан бодогч, санхүүч нар /Экселийн үндсэн функцуудын мэдлэгтэй байх/,

*Та бүхэн хүрэлцэн ирэхдээ өөрийн компьютертой ирнэ үү !
*Сургалт танхимаар хичээллэнэ.

5. Сургалтын төлбөр: 240,000 төгрөг

※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Нямхүүгийн Батдэлгэр

- МУИС Бизнесийн сургууль, Менежментийн тэнхимийн доктор, дэд профессор

- Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төгсөгч

7. Сургалтын ерөнхий агуулгa:

- Санхүүгийн загварчлалын үндсэн техник

- Санхүүгийн загвар боловсруулах аргачлал

- Санхүүгийн шинжилгээний “What if” арга

- Санхүүгийн тайлангийн шинжилгээ /PL, BS, CF, CVP/

- Компанийн үнэ цэнийн үнэлгээ /DCF, NPV, WACC, CAPM/

8. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

9. Бүртгэл: Доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.

https://forms.office.com/r/1YZ81JzjAp?origin=lprLink

10. Холбоо барих:

Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business