Үйл явдал
ТАЛАРХАЛ
2024-02-07

2024.01.01-ний өдөр Япон улсын Ишикава мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас байгалийн гамшигт өртөж, гарз хохирол амссан Ишикава мужийн ард түмэнд зориулсан хандивын аянд сэтгэлийн дэм болж хандив өргөсөн та бүхэнд баярлалаа. Хандивын аянд нийт 44 хүн оролцож 3,705,301 төгрөг цугласныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүд өнөөдөр хүлээлгэн өглөө. Тэрбээр хүнд үед тусалж дэмжин хандив өргөсөн хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлээд хоёр орны цаашдын нөхөрлөл улам цэцэглэн хөгжихийг хүслээ. Хандивын аянд оролцсон та бүхэнд дахин талархал илэрхийлье. Монгол-Японы төв 2024.02.07