БИЗНЕСИЙН СУРГАЛТ
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-03-07

     Монгол-Японы төвөөс “Бизнес төлөвлөгөө” сэдэвт ахисан түвшний сургалтыг 2024 оны 2 сарын 28-наас 3 сарын 1-ний хооронд зохион байгууллаа. Сургалтыг зөвлөх үйлчилгээний SMD Works ХХК-ийн гүйцэтгэх захирал, коучингаар мэргэшсэн багш Дэгүчи Саторү удирдан явуулсан юм.

    Тус сургалт нь бизнес төлөвлөгөөний ач холбогдол болон зорилго, бүрэлдэхүүн хэсэг, хэрэглэгчийн хэрэгцээг тодорхойлох, санхүүгийн төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө зэрэг агуулгын хүрээнд явагдлаа. Бид дийлэнхдээ бизнес төлөвлөгөө гаргана гэдэг маш хэцүү зүйл хэмээн ойлгох хандлагатай байдаг бол тус сургалтад сууснаар та тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох болно. Багшийн зүгээс бизнес төлөвлөгөө нь ямар ч мэргэжилтэй хүн гаргаж чадахуйц хялбар зүйл гэдгийг онцлон хэлж байсан юм.

    Ээлжит “Бизнес төлөвлөгөө” сэдэвт сургалт 9 сарын  11-нээс 13-ны хооронд зохион байгуулагдах тул сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх болно.

   Үргэлж Монгол-Японы төвийн бизнесийн сургалтыг сонгон ирж суралцдаг та бүхэндээ баярлалаа.