БИЗНЕСИЙН СУРГАЛТ
ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-28

Дэлгүүрийн удирдлага суурь мэдлэгийн сургалтыг өнгөрөгч амралтын өдөр буюу 3 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг Монгол Японы төвийн үндэсний сургагч багш, Макс хүнс ХХК, Наран март ХХК-ийн дэд захирал, Централ Экспресс (CU) ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан туршлагатай Ж.Гансүх багш удирдан явуулсан юм.

   Энэхүү сургалт нь дэлгүүр үйлчилгээний бизнес эрхэлдэг болон эрхлэхээр зэхэж буй хүмүүст зориулагдсан бөгөөд дэлгүүрүүдийн үүсэл хөгжил, ялгаатай байдал, дэлгүүрийн зохион байгуулалт, барааны өрөлт, хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалт, үйлчилгээ зэрэг агуулгын хүрээнд суурь мэдлэг олгох зорилготой сургалт юм. Сургалтын үеэр сонирхолтой тоглоом тоглуулсан нь сургалтын агуулгыг бататгангаа хүн бүрт нэгэн зүйлийг тунгаан бодож ажил үйлчилгээндээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж найдаж байна.

   Ж.Гансүх багшийн удирдан явуулах дараагийн “Дэлгүүрийн менежмент” сэдэвт 3 өдрийн ахисан түвшний сургалт 5 сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул суурь мэдлэгийн сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, мөн энэ салбарын тухай ойлголтоо улам гүнзгийрүүлэхийг хүссэн хүмүүст хамгийн тохирсон сургалт байх болно.